Итгэл даахуйц мэргэжилтнүүд
Манай эмч, мэргэжилтнүүд таны жин хасах, эрүүл хооллолтыг чиглүүлэх зорилгоор зөвхөн танд зориулсан заавар, зөвлөгөөг өгнө. Nourish нь таныг амжилтад хүргэхээр зохион бүтээгдсэн Америкийн Хэт Таргалалтын Эрүүл Мэндийн Холбооны шилдэг арга туршлагууд болон Mederva Health-ийн сүүлийн үеийн эрүүл мэндийн технологийг ашигласан хөтөлбөр юм.
АНУ-ын нарийн мэргэжлийн эмч нарын боловсруулсан 8 долоо хоногийн клиник суурьтай жин хасах хөтөлбөрөөр биеийн жингийн 10 хүртэлх хувийг хасах боломжтой. Таныг хүсэж буй үр дүнд тань хүргэх, зөвхөн танд зориулсан хөтөлбөрийг бид бэлтгэнэ.
Хүн дадал зуршлаа өөрчлөх үнэхээр хэцүү. Хүн бүр л эрүүл мэндийн асуудлуудтай байдаг.
Бид өөрсдийн эмнэлзүйн мэдлэг болон туршлагадаа тулгуурлан таны хувийн онцлогийг тусгасан, зөвхөн танд зориулагдсан төлөвлөгөөг санал болгоно. Таныг хүссэн үр дүндээ хүрэхэд тань манай хөтөлбөр тус болох нь дамжиггүй.
FAQs
Хөтөлбөрт орсноор эрүүл, зөв аргаар 2 долоо хоногт 3.5 кг жин хассан. Биеийн ерөнхий мэдээлэл, хүрэхийг хүсэж буй жинг тооцож өдөрт авах калорийг бодож өгдөг, идэж байгаа хоолны калорийг хэмжээд өгчихдөг нь их зүгээр юм байна. Урьд нь мэддэггүй байсан. Их сонирхолтой хөтөлбөрт орлоо.
Хөтөлбөрт хамрагдах 2 долоо хоногийн хугацаанд 4.3 кг жин хаясан. Өмнө нь хавантай, эм уугаад буухгүй байсан. Хөтөлбөр эхлээд эхний 3 хоногт шууд хаван буусан. Сүүлийн 10 гаруй жил даралтны эм ууж байгаа. Хөтөлбөрийн дундуур даралтаа хянахад өдөр болгон эм уух шаардлагагүй болсон тул нэг өдөр өнжөөд уудаг болсон.
Би 2006 оноос хойш цагаан хоол идэж байгаа тул өөрөө хоолоо тохируулж идэх хангалттай туршлагатай гэж боддог. Хэдий тийм боловч энэ хөтөлбөрт хамрагдсанаар программын тусламжтайгаар идэж буй хоолныхоо калорийг тооцуулдаг нь тохирох хүнсээ сонгох, идэж буй хоолны хэмжээгээ тохируулахад тустай санагдаж, их таалагдлаа. Хүн ардын эрүүл мэндэд анхаарал тавьж байгаа хөтөлбөрийн багийнхны буянт үйлсэд талархаж байна.
Using the guidelines of the American Board of Obesity Medicine, Nourish is rooted in the latest scientific research, providing you with the most effective and up-to-date weight loss guidance available.
Nourish нь Америкийн Хэт Таргалалтын Эрүүл Мэндийн Холбооны удирдамжийн дагуу орчин үеийн шинжлэх ухааны ололтод тулгуурлан хамгийн үр дүнтэй, хамгийн сүүлийн үеийн жин хасах арга барилаар таныг хангана.
Эрүүл мэндийн шинжлэх ухааны үндэс суурь
Nourish нь Америкийн Хэт Таргалалтын Эрүүл Мэндийн Холбооны гүйцэтгэсэн хэдэн арван жилийн судалгаанд тулгуурласан. Бид хөтөлбөрөө илүү үр дүнтэй болгохын тулд энэхүү мэдлэгийг ашиглан эмнэлзүйн салбарт амжилттай туршигдаж, батлагдсан зарчмуудад суурилан, хувь хүний онцлогт тохируулдаг болгон хөгжүүллээ. боловсруулсан. Хөтөлбөрийг үр дүнтэй болгохын тулд зөвхөн хувь хүнд нь зориулан тохируулдаг болгон хөгжүүллээ.
Зөвхөн түр зуурын шийдэл биш
Ихэнх хоол зүйн болон жин хасах хөтөлбөрүүд нь түр зуурын үр дүнг л санал болгодог бол Nourish нь танд урт удаан, эрүүл саруул амьдрах өөр амьдралын хэвшил, дадлыг санал болгодог. Nourish нь таныг тогтвортой, үр дүнтэй, илүү эрүүл саруул хувилбарт тань хүргэх зам мөр юм.
Зөвхөн танд зориулагдсан
Хүн болгоны эрүүл мэндээ сайжруулах арга зам нь харилцан адилгүй бөгөөд хувь хүний онцлогт тохирсон байх ёстой гэж бид үздэг. Бид танд бүхий л амьдралд тань эерэгээр нөлөөлөх өөрчлөлтийг хэрхэн хэрэгжүүлэхэд тань туслана. Ингэснээр таны эрүүл мэнд, хоол хүнсэнд хандах хандлага, арга барилыг тань өөрчилнө. Бидний зорилго бол насан туршид тань эерэгээр нөлөөлөх дадал зуршлыг хөгжүүлэх өөрчөлт, шилжилтийг бий болгох юм.
Танд юугаар туслах вэ?
Nourish апп нь эрүүл амьдралын хэв маяг руу хөтлөгч хувийн чиглүүлэгч юм. Апп-д өдөр бүрийн хоол, дасгал хөдөлгөөны тэмдэглэл хөтлөх хэсгээс гадна танд зориулсан жин хасах хөтөлбөр, зөвлөгөөнүүд агуулагдсан. Хэрэглэгч өдрийн идсэн хоол, дасгал хөдөлгөөний бүртгэлээ оруулах үед идсэн хоол, шатаасан калорийн хэмжээ автоматаар тооцоологдож, урьдчилан бодогдсон өдрийн зорилтот калорийн шаардлагыг хангаж буй эсэхийг хянах боломж олгодог. Мөн хэрэглэгчийн эрүүл мэндийн байдал, жин хасах, зөв хооллох үйл явцад тулгуурласан, чиглүүлэх зорилготой захидлуудыг илгээдэг. Энэ бүхэн дээр нэмээд хоолзүйч эмч, мэргэжлийн багтай шууд холбогдох, мэдлэг олгох контентуудаар хангах зэргээр таны жин хасах аяллыг тогтмол дэмжиж өгдөг юм.
Nourish нь ерөнхий эрүүл мэнд ба жин хасахад туслах цогц үйлчилгээ юм. Хөтөлбөрийн үеэр таныг өөрт зориулсан эрүүл хоололтын дадал, дасгал хөдөлгөөнд аажмаар дасгаж, амьдралын хэв маяг, зан үйлийн өөрчлөлтүүдэд хөтлөх болно. Хөтөлбөр нь долоо хоногийн хүнсний жагсаалт, өдөр бүрийн хоол, жингийн тэмдэглэл, калори тооцоолуур, мэдлэг боловсрол олгох мэдээллүүд зэргийг агуулсэн бөгөөд энэ бүхэн нь бүгд дадал зуршил суулгах, тууштай байх зэргийг сургах, дэмжихэд зориулагдсан. Зөвхөн жин хасахад анхаарахаас гадна насан туршийн эрүүл амьдралын хэв маягийг бий болгоход төвлөрдөг.
Nourish нь эрүүл амьдралын хэв маяг бий болгох 8 долоо хоногийн хөтөлбөр юм. Энэхүү 8 долоо хоногийн дараа та хөтөлбөрөөс олж авсан мэдлэг, зуршлын тусламжтайгаар үргэлжлүүлэн эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийх аргачлалыг сурсан байх болно.
Эхний үе шат 2 долоо хоног үргэлжлэх бөгөөд боловсруулсан бүтээгдэхүүнээс ангижирч таны биеийг хоргүйжүүлнэ. Дараагийн үе шат буюу 3-7 дахь долоо хоногийн турш эрүүл хооллолтод дасаж, аажмаар дасгал хөдөлгөөн хийж эхэлнэ. Эцсийн үе шатанд та насан туршдаа хэрэгжүүлэх дадал зуршлыг суулгах арга замуудад суралцах болно.
Таны амьдралын хэв маяг, эрүүл мэнд, жин хасах зорилтот хэмжээ зэргийг авч хэлэлцэн хөтөлбөрийг боловсруулна. Хөтөлбөрийг таны өндөр, нас, жин, зорьж буй биеийн жин дээр үндэслэн TDEE (Total Daily Energy Expenditure)-ийг тооцоолон гаргах ба таны дуртай, дургүй хүнсний бүтээгдэхүүн, харшил зэрэг зөвхөн таны хувийн онцлогуудад тулгуурлан боловсруулна. Мөн таны эрүүл мэндийн байдал, дасгал хөдөлгөөнийг тань хүртэл хөтөлбөр боловсруулахдаа тооцож үзнэ. Ийнхүү хувь хүний олон талт үзүүлэлтүүдийг тусгасан зөвхөн танд л зориулсан онцгой хөтөлбөр бэлэн болох юм.
Хүн 8 долоо хоногийн хугацаанд биеийн жингийн 10 хүртэлх хувийг хасах боломжтой. Гэвч үр дүн таны тууштай байдал, бодисын солилцоо, хувь хүний онцлогоос шалтгаалан өөр өөр байна.
Хувь хүний онцлог, дур сонирхолд нийцсэн хүнсний жагсаалт боловсруулна. Долоо хоног бүр жин хасахад тохиромжтой, эрүүл мэнд ба бодисын солилцоонд нийцсэн жагсаалт гарна. Оролцогчид зөвхөн тухайн хүнсний жагсаалтад багтсан хүнсийг ашиглаж хүссэн хоолоо хийж идэх ба өөрт тохирох порц, амтыг бүтээх боломжтой.
Таны апп дээр хөтөлсөн тэмдэглэл дээр тулгуурлан бэлтгэгдсэн зөвлөгөө мессежүүд апп-ийн ‘Захидал’ хэсэгт өдөр бүр ирнэ. Эдгээр мессежүүд нь таны тэмдэглэсэн хоол хүнс, жин, дасгал хөдөлгөөнд үндэслэсэн байна. Захидлууд нь таны үйл явцад тулгуурласан зөвлөгөө, урам өгөх мессеж, үйл явцын дүгнэлт зэргйиг агуулна.
Таны өдрийн зорилтот калорийн хэмжээг Total Daily Energy Expenditure (TDEE) ба таны сонгосон хөтөлбөрийн хүндийн зэрэгт суурилан тооцоолон гаргана. Энэ нь таны эрүүл мэндийн онцлог, жин хасах зорилгоос шууд хамаарна.
Бүртгэл үүсгэж, төлбөр баталгаажсны дараа та өөрийн эрүүл мэнд, амьдралын хэв маягийн тухай дэлгэрэнгүй асуумж бөглөж дуусгана. Асуумжийн үеэр та өөрийн эхлэх өдрөө сонгоно. Ийм уян хатан сонголт нь таныг хүнсээ цуглуулах, апп-тай танилцах, бүрэн мэдээлэлтэй уншиж танилцан сэтгэлзүйгээ бэлдэх цаг олгох зорилготой юм. Та апп дээр тэмдэглэл хийж эхлэх боломжтой ба энэ нь таны хоолны давтамж, хэв маягийг урьдчилан мэдэхэд туслах болно. Хөтөлбөр долоо хоног бүрийн нэг дэх өдөр эхлэнэ.
Апп-д хоолзүйч эмч, мэргэжлийн багтай шууд холбогдож чатлах хэсэг байна. Хэрэв танд асууж тодруулах, зөвлөгөө дэмжлэг авах шаардлага гарвал чат хэсэгт бичиж үлдээхэд л хангалттай.
Хөтөлбөрийн хугацаанд төрөл бүрийн эрүүл мэнд, хооллолтын зөвлөгөө өгөх болно. Өдөр бүрийн зөвлөгөө мессежээс гадна мэдлэг олгох контентууд, товч зөвлөгөөнүүд болон бусад оролцогчдын ахиц дэвшил зэрэг багтана.
Та санаа зовох хэрэггүй. Хэрэв та буруу оруулсан бол тэмдэглэл засварлах боломжтой.
Хэрэв та нэг өдөр алгассан бол маргааш нь нөхөж оруулах боломжтой. Зөвлөгөө мессежүүд таны тэмдэглэлд суурилсан байдаг тул таныг алгассан өдрөө нөхөж оруулахыг тогтмол сануулах болно.
Nourish нь Америк эмч нарын хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнд тулгуурлан бүтээсэн жин хасах хөтөлбөр юм. Хөтөлбөрт:
Nourish нь таныг тогтвортой тааламжтай өөрчлөлт, мэдээллээр хангагдсан ухаалаг сонголт, тэнцвэртэй амьдралын хэв маягт сургана.